Филиппинд газар хөдөлсний улмаас 7 хүн амиа алджээ

Мягмар гаргийн өглөө Филиппиний өмнөд нутгийн Минданао арал дээр 6.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 7 хүн амиа алдаж, олон арван хүн гэмтсэн гэж тус улсын эрх баригчид мэдэгджээ.

АНУ-ын Геологийн судалгааны газрын мэдээлснээр, газар хөдлөлтийн голомт Котабато мужийн Тулунан хотоос зүүн хойд зүгт 26 километрийн зайд, 15.3 километрийн гүнд байжээ. Газар хөдлөлтийн чичирхийлэл ойролцоох Давао, Кидапаван хот болон Сарангани мужид мэдрэгдсэн байна.

Байгалийн гамшгийн улмаас олон газарт цахилгаан хангамж тасалдаж, барилга байшингууд эвдэрч сүйдэж, зарим барилга байшингийн цонхны шил хагарчээ.

Ташрамд дурдахад, энэ сарын 16-нд Минданао арал дээр 6.3 магнитудын газар хөдлөлт болсны улмаас 6 хүн амиа алдаж, 170 хүн гэмтсэн байна.

эх сурвалж: МАНИЛА. /CGTN/

+ There are no comments

Add yours