Томуугийн өвчлөл хөдөө орон нутагт их байна

Хөвсгөл аймгийн хэмжээнд томуугийн өвчлөл өнгөрсөн долоо хоногоос 1 хувиар нэмэгдсэн бөгөөд хөдөө орон нутагт өвчлөл их байна. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулаториор 6858 хүн үйлчлүүлсний 322 буюу 4,7 хувийг томуу томуу төст өвчин эзэлж байна. Харин хөдөө орон нутгаас Бүрэнтогтох, Жаргалант, Их-уул, Рашаант, Ханх суманд  томуу томуу төст өвчний амбулаторид эзлэх хувь 10-аас дээш, цаашид нэмэгдэх хандлагатай байгаа гэнэ.

Томуугийн өвчлөлийн ихэнх нь бага насны хүүхдүүд бөгөөд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн 70,5 хувийг 4 хүртэлх, үүнээс 41,1 хувь нь 0-11 сартай хүүхэд байгаа учраас шаардлагагүй бол бага насны хүүхдийг олон нийтийн газраар авч явахгүй байх, амин дэмтэй хоол хүнс өгч байхыг Эрүүл мэндийн газраас зөвлөж байлаа.

+ There are no comments

Add yours