Тайгад төөрсөн хүнийг олох төхөөрөмж зохиожээ

Москва хотноо зохиогдож байгаа олон улсын “Открытые инновации” форум дээр ОХУ-ын Якут улс найман инновацийн шийдлийг танилцууллаа хэмээн Якутын тэргүүн Айсен Николаев РИА Новости агентлагийн сэтгүүлчдэд хэлсэн байна. Найман шийдэл дотор тайгад төөрсөн хүнийг олох төхөөрөмж, загасны яснаас гаргаж авсан ясан дахь кальцийн дутагдлыг нөхөх биологийн нэмэлт бүтээгдэхүүн байгаа ажээ. Якутын тэргүүний хэлснээр эдгээр инновацийн шийдлүүд нь бүгд амьдралд амжилттай хэрэгжих боломжтой юм.

Тодорхой давтамжтайгаар дохио өгөх төхөөрөмжийг тайгын энд тэнд байрлуулах бөгөөд төөрсөн хүн энэ чимээгээр баримжаалан төхөөрөмжийг олж очин төхөөрөмж дээрх товчлуурыг дахарад энэ хиймэлд дагуулаар төөрсөн хүний координатыг дамжуулах ажээ. Энэ төхөөрөмжийн тусламжтайгаар төөрсөн найман хүнийг олж аварчээ. Загасны яснаас гаргаж авсан биологийн нэмэлт бүтээгдэхүүн нь кальцийн дутагдлыг богино хугацаанд нөхөж байгаа нь туршилтаар нотлогдсон байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

+ There are no comments

Add yours