Улаанбаатар-Дархан чиглэлийн замын хөдөлгөөнийг ирэх сарын 1-нд нээнэ

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 километр хоёр эгнээ замыг шинэчилж байгаа билээ.

Тус замын хөдөлгөөнийг 11 дүгээр сарын 1-нээс нээхээр болсон тухай мэдээллийг Зам, тээврийн хөгжлийн яамнаас өглөө.

Ингэснээр иргэд түр замаар зорчихгүй болно. Харин дулааны улирал эхлэхээр бүтээн байгуулалтын ажил үргэлжлэх аж.

+ There are no comments

Add yours