“Мөнгө шилжүүл” гэх хуурамч дуудлагаас болгоомжил

9811****, 9600**** дугаараас “Танайхыг шалгалтаас чөлөөлж өгнө, энэ данс руу мөнгө хийнэ үү” гэх хуурамч дуудлага бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүд рүү ирж байна гэсэн гомдлыг иргэд ихээр ирүүлж байгааг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.

Тиймээс энэ төрлийн дуудлага ирсэн тохиолдолд иргэд, аж ахуйн нэгжүүд тухай бүрт нь мэргэжлийн хяналт болон цагдаагийн байгууллагад хандахыг сэрэмжлүүлээд байна.

Одоогийн байдлаар энэ төрлийн дуудлага Дархан-Уул, Өвөрхангай, Дорноговь, Өмнөговь болон нийслэлд гараад байгаа юм байна.

Эх сурвалж: МХЕГ

+ There are no comments

Add yours