Гурав хоногт 82 хүн угаарын хийд хорджээ

Өнгөрөгч амралтын өдрүүдэд буюу баасан гарагаас бямбад шилжих шөнө 14 өрхийн 38 хүн угаарын хийнд хордсон гэх дуудлага өгчээ. Үүнээс 19 нь том хүн, үлдсэн нь бага насны хүүхэд байжээ. Бямба гарагаас ням гарагт шилжих шөнө есөн өрхийн 18 хүн дуудлага өгсөн бөгөөд үүний 13 нь хүүхэд байжээ. Харин ням гарагаас даваа гарагт шилжих шөнө 11 өрхийн 26 хүн дуудлага өгчээ. Үүнээс 13 нь хүүхэд, 13 том хүн угаарын хийнд хордсон гэх дуудлага өгчээ.

+ There are no comments

Add yours