“Хүүхэд хамгаалагч” төслийг таницуулах өдөрлөг боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 60 дугаар зарлиг, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 210 дугаар тогтоолоор 2019-2020 оныг “Хүүхдийн хөгжил хамгааллын жил” болгон зарласантай холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны А/116 дугаар тушаалаар “Хүүхэд хамгаалагч” туршилтын төслийг хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран хүүхэд бүрийг гэрээс сургууль хүртэл, сургуулиас гэр хүртэлх замыг бүрэн хяналтад авч, тэднийг эрүүл, аюулгүй зорчиход дэмжлэг үзүүлж, хүүхэд бүрийг эрсдлээс хамгаалах зорилготой “Хүүхэд хамгаалагч” төслийг таницуулах өдөрлөгийг Нийслэлийн иргэний танхимд зохион байгууллаа.
Тус өдөрлөгт Ерөнхий боловсролын нийгмийн ажилтан, Дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн, хүүхэд хамгаалагчид, хороодын хэсгийн ахлахгч нар оролцлоо.
#Хүүхэд хамгаалагч нараас хүүхдийн аюулгүй байдлыг хангасан онцлог хэргүүдийг дурдвал Хун-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын хүүхэд хамгаалагч Ү.Орхон 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаандаа цонхоор унах гэж байсан 4 настай О-ийн амь насыг аварч эцэг, эхэд нь хүлээлгэж өгсөн. Мөн Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын хүүхэд хамгаалагч ахмад ажилтан Н.Рэнчинбат нь өсвөр насны хүүхдүүдэд мансууруулах сэтгэцэд нөлөөтэй эм бэлдмэл хууль бусаар худалдан борлуулах гэж байсан А нарын хууль бус үйлдлийг илрүүлэн, цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгснөөр дээрх этгээдүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Эцэг, эхчүүд та бүхэн үр хүүхэддээ тавих хараа хяналтаа улам сайжруулахыг Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас зөвлөж байна.

+ There are no comments

Add yours