Ар гүнтэд гарсан ослын дүгнэлт гараагүй байна

Ар Гүнтийн зуслангийн замд 35-40 хүний багтаамжтай дунд оврын автобус онхолдож хүний амь эрсэдсэн харамсалтай хэрэг энэ сарын 19-нд гарсан. Уг автобусанд Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Дотоод хэргийн их сургуулийн багш, ажилчид явсан бөгөөд ослын улмаас долоон хүн нас барсан. Энэ ослын дүгнэлт гарсан эсэхийг ТЦА-наас тодруулахад “Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд ДХИС-ийн автобус осолдож долоон хүний амь нас хохирч, 31 хүн гэмтсэн харамсалтай осол бүртгэгдсэн. Уг хэргийг ТЦА-ны мөрдөн шалгах газар шалгаж байгаа. Гэмтсэн иргэд ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна.

Ослын дүгнэлт гараагүй байна. Шалгалтын ажиллагаа явагдаж байгаа. Тухайн ослын үед автобусны жолооч тормоз нь ажиллагаагүй болсон гэж анхны мэдүүлгээ өгсөн”гэв .

+ There are no comments

Add yours