Дулааны шугамын худагт хүн унаж нас баржээ

Дархан-Уул аймгийн Дархан сумын тавдугаар багт дулааны шугамын худагт өчигдөр /2019.10.24/ хүн унаж нас баржээ. ““Соронз” авто угаалгын төвийн зүүн талд дулааны шугамын худагт хүн унасан байна” гэсэн дуудлагыг өчигдөр 15:49 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн байна.

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн дөрвөн алба хаагч очиж, 56 настай эрэгтэй Ц-гийн цогцсыг дулааны шугамын худгаас татаж гаргасан байна. Цогцсыг аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасагт хүлээлгэн өгчээ

+ There are no comments

Add yours