Мотоцикл онхолдож 5 сартай хүүхэд амиа алдав

Мөрч

Энэ долоо хоногт мотоцикл онхолдсон таван осол орон нутагт гарчээ. Ослын улмаас 5 сартай нэг хүүхэд 4 том хүн амиа алдсан байна.

 2019.10.21-24-ний өдрүүдэд:

  1. Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг шороон замд “Хавужи” маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч
  2. Сүхбаатар аймгийн Уул-Баян сумын нутаг шороон замд “Dayun” маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч
  3. Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутаг шороон замд “Dayun” маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч
  4. Өмнөговь аймгийн “Сэврэй” сумын нутаг шороон замд “Toyota” маркийн мотоцикл онхолдож, зорчигч 5 сартай эрэгтэй
  5. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын нутаг шороон замд “Dayun” маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч нар амиа алджээ.

Гаалийн ерөнхий газрын мэдээгээр 2019 оны зөвхөн эхний хоёр сард БНХАУ-аас импортоор 3,676 ширхэг мотоцикл орж ирсэн байна. Харин 2018 оны хувь нийт 37,817 ширхэг мотоцикл оруулж иржээ. Энэ нь өмнөх оноосоо 21%-аар өссөн үзүүлэлт юм. Тухайн жилд 31,269 мотоцикл Монголд оруулж ирж байсан бол 2016 онд энэ тоо 20,001 байжээ. Өөрөөр хэлбэл, мотоциклийн хэрэглээ манай улсад жилээс жилд тасралтгүй өсөж байгааг эдгээр тоо харуулж байна.

Тээврийн цагдаагийн албаны статистикаар 2018 оны байдлаар улсын хэмжээнд нийт 55,926 мотоцикл бүртгэгдсэн бөгөөд энэ нь өмнөх оноосоо 16%-аар өссөн тоо юм. Нийт мотоциклийн 7,593 буюу 13.6% нь нийслэлд, үлдсэн 86.4 хувийг хөдөө орон нутагт ашиглаж байна.

Ихэнх хэрэглэгчид нь орон нутагт байгаа энэ тээврийн хэрэгслийг ашиглахдаа аюулгүй байдал хангах шаардлагатай байгааг дээрх баримтууд харуулж байгаа юм.

2019 оны эхний 9 сарын байдлаар мотоциклийн ослоор 83 хүн амь насаа алджээ.

БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоцикл нь хатуу хучилттай замд явахад зориулагдан үйлдвэрлэгдсэн бөгөөд манай ороны бартаа ихтэй зам харгуйд тохирохгүй мотоциклийг хамгаалах малгайгүй унаж хөдөлгөөнд оролцсоноор хайлшин обуд, гар зэрэг нь хугарч улмаар онхолдон амь насаа алдсаар байгааг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээлэл