Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим өнөөдөр улс төрийн хоёр ч намын хүсэлтийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Тухайлбал, Их эргэн сэргэлтийн үндэсний намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг хэлэлцэх юм байна. Мөн Ард түмний олонхийн засаглал намын даргын нэрийн өөрчлөлтийг бүртгүүлэх тухай хүсэлтийг хэлэлцэх хуралдаан болохоор төлөвлөгджээ.
Улсын Дээд шүүх өнгөрсөн есдүгээр сарын 19-нд хүсэлтийг Ард түмний олонхийн засаглал намын даргын нэрийн өөрчлөлтийн асуудлыг хэлэлцээд тус намын даргын өөрчлөлтийн талаар ирүүлсэн баримтууд нь Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон уг намын дүрэмд заасан шаардлагыг хангаагүй байна гэж үзэж, бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн юм.
Түүнчлэн Улсын дээд шүүх есдүгээр сарын 12-нд Зүй ёс намыг улсын бүртгэлд бүртгэснээр Монгол Улс улс төрийн 35 намтай болоод буй юм. Бүрдүүлсэн материал, баримтууд нь хуульд заасан шаардлагыг хангаагүй гэдэг үндэслэлээр Үйлдвэрчний эв нэгдэл нам, Монголын төв нам, Сошл либерал нам зэрэг намууд татгалзсан хариу сонсоод буй ажээ. Эдгээр намууд материалаа хуулийн дагуу бүрдүүлэн өгч бүртгүүлэх аваас Монгол Улсын улс төрийн намын тоо тун удахгүй 40 давахаар байна.
Улсын дээд шүүхэд бүртгэлтэй намууд:
1. Монгол Ардын нам /МАН/
2. Ардчилсан нам /АН/
3. Монголын Ногоон нам /МНН/
4. Иргэний зориг ногоон нам /ИЗНН/
5. Монголын Уламжлалын Нэгдсэн нам /МУНН/
6. Монгол Либерал Ардчилсан нам /МЛАН/
7. Эх Орон нам
8. Монголын Либерал нам /МЛН/
9. Бүгд найрамдах нам /БНН/
10. Монголын Эмэгтэйчүүдийн Үндэсний Нам /МЭҮН/
11. Монголын Социал Демократ Нам
12. Ард Түмний Нам /АТН/
13. Монгол Үндэсний Ардчилсан Нам /МҮАН/
14. Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам
15. Иргэний Хөдөлгөөний Нам /ИХН/
16. Хөгжлийн Хөтөлбөрийн Нам
17. Монголын Ардчилсан Хөдөлгөөний Нам
18. Монгол Ардын Хувьсгалт нам /МАХН/
19. Хамуг Монголын Хөдөлмөрийн нам /ХМХН/
20. Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/
21. Эх орончдын нэгдсэн нам /ЭОНН/
22. Монгол Консерватив нам /МКН/
23. Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам /ТТЭНН/
24. Ард түмнээ хайрлая нам /АТХН/
25. Монголын хүний төлөө нам
26. Үнэн ба Зөв нам
27. Зон олны нам /ЗОН/
28. Дэлхийн монголчууд нам (ДМН)
29. Ард түмний олонхийн засаглал нам /АТОЗН/
30. Их эв нам /ИЭН/
31. Гэр хороолол хөгжлийн нам /ГХХН/
32. Миний Монгол нам /ММН/
33. Монгол шинэчлэлт нам /МШН/
34. Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам /ШИНЭН/
35. Зүй ёс нам /ЗЁН/
More Stories
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөг болгон нэмэх шийдвэр гаргажээ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны хамтарсан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн үндэсний хорооны хурлаар хөдөлмөрийн хөлсний доод...
Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгжээр нэмжээ.
Монголбанк бодлогын хүүг 12.0% →12.5% болгосон байна. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.0% → 14.5% болгожээ. Ингэснээр банкуудын мөнгөний өртөг,...
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
Туул голын салаанд автомашинтайгаа боогдсон иргэдийг аварлаа
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний баруун талд голын усанд боогдсон гарч чадахгүй байна гэх дуудлагыг өнөөдөр...
Шадар сайд Н.Номтойбаяр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай шуурхай хуралдлаа
Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын Онцгой Комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026–2027 оны өвөлжилтийн...
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл аймгийн нутагт Монгол-Оросын хил дээр ажиллаж, улсын хилийг хоёр дахь...
