Өвс тэжээлийн бэлтгэл 70 гаруй хувьтай явж байна

Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явц Баян-Өлгий, Хөвсгөл, Ховд, Дархан-Уул, Хэнтий аймгуудад 89-100 хувьтай байгаа бол Булган, Дархан-Уул, Дорнод, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс аймгуудын өвс, тэжээлийн бэлтгэл 50-иас дээш хувьтай байна.

Гэхдээ аймаг, сумын аюулгүйн нөөцийн өвсийг Сэлэнгэ, Булган, Сүхбаатар аймгаас, тэжээлийг тэжээлийн үйлдвэрүүдээс худалдан авч байгаа талаар аймаг, орон нутгаас мэдээ ирж байна.

Нөөцийн өвс, тэжээл бэлтгэсэн үр дүнг 10 дугаар сарын  25-ны байдлаар нэгтгэн үзэхэд бүдүүн тэжээл 915.3 мянган тн, сүрэл 200 тн, хүчит тэжээл 27.4 тн, дарш 3240.7 тн, давс, хужир шүү 40,0 мянган тн-ыг нөөцөлсөн нь 70 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Малчдын түвшинд бэлтгэвэл зохих өвс, тэжээлийн 62.4 хувийг бэлтгэжээ. Харин Булган, Говьсүмбэр, Дорноговь, Завхан, Сэлэнгэ, Төв аймаг өвс, тэжээл бэлтгэлийн мэдээгээ бүрэн гаргаагүй байна.

+ There are no comments

Add yours