Хууль бусаар 4640 ширхэг тоглоомтой чихэр хил нэвтрүүлэхийг завджээ

Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор энэ сарын 14-ны өдөр иргэн З нь БНХАУ-аас 43 хайрцаг 4640 ширхэг тоглоомтой чихэр гэх бүтээгдэхүүнийг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завджээ. Уг бүтээгдэхүүн нь экспортлох, импортлоход тавигдах шаардлагыг зөрчин, гарал үүслийн гэрчилгээгүй, холбогдох баримт бичгийн бүрдэлгүй байсан учраас Хилийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчид илрүүлэн саатуулаад байна.

+ There are no comments

Add yours