8 бодьгаль тарваганы арьстай, боловсруулаагүй махыг нийслэл рүү оруулахыг завджээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2019 оны 01/26 тоот “Ой, ан, байгалийн ургамал түүж бэлтгэж байгаа байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу Нийслэлийн ногоон бүс, алслагдсан дүүрэг, хороодын нутаг дэвсгэрт хууль бус мод бэлтгэл, ан агнуурын чиглэлээр хяналт шалгалт хийгдэж байна.

Хяналт шалгалтын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Эмээлт”-ийн авто тээврийн шалган бүртгэх товчооны хяналт шалгалтаар иргэн Б нь холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, Ховд аймгаас 8 бодгаль тарваганы арьстай, боловсруулаагүй махыг худалдан авч, 00-85 ХОҮ улсын дугаартай хот хооронд зорчигч тээврийн автобусаар тээвэрлэн Улаанбаатар хот руу нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг илрүүлж Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 300000 /гурван зуун мянга/ төгрөгийн торгууль, 2720000 /хоёр сая долоон зуун хорин мянга/ төгрөгийн нөхөн төлбөрийг шийтгэлийн хуудсаар оногдуулж, зөлчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэж ажиллалаа. Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсгээр 300 нэгжийн торгууль оногдуулж, тарваганы толгой тутамд экологи-эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлж нөхөн төлбөр оногдуулах хуулийн заалттай болно.

Эх сурвалж: НМХГ

+ There are no comments

Add yours