Гурван метр нүхэнд унасан хүүг эсэн мэнд гаргажээ

Гурван метр гүн нүхэнд унасан гурван настай хүүг Онцгойгийн аврагчид эсэн мэнд гаргажээ. Тодруулбал Дорнод аймгийн Гурванзагал сумын Рашаант багийн “Хонхор шүүт” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 7 км-т/ Ц гэх гурван настай, эрэгтэй хүүхэд гэрийнхээ гадаа тоглож байгаад сураггүй алга болсон тухай дуудлагаэнэ оны аравдугаар сарын 21-ний өдөр Онцгой байдлын албанд иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн есөн алба хаагч, хоёр автомашинтай очиж, хоёр цаг найман минут ажиллаж, өчигдөр 18 цагт алга болсон Ц-г гэрээс баруун зүгт 200 метрт байрлах хуучин өрмийн гурван метр гүн нүхнээс гарган авч, сумын Эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

+ There are no comments

Add yours