Ц.Сандуй, А.Ганбаатар нарын шүүх хурал өнөөдөр болно

НИТХ-ын дарга асан Ц.Сандуй нарт холбогдох шүүх хурал өнөөдөр /2019.10.22/ болно. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас А.Ганбаатар, Ц.Сандуй нарт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан 2019 оны аравдугаар сарын 7-ны өдрийн 10.00 цагт товлогдон шүүх хуралдаанаар яллагдагч А.Ганбаатар, Ц.Сандуй нарыг шүүхэд шилжүүлсэн.

Шүүх хуралд Ц.Сандуй, А.Ганбаатар нар өмгөөлөгчдийн хамт оролцох бол анх “60 тэрбум”-ын бичлэгийг олон нийтэд дэлгэсэн иргэн Г.Доржзодов гэрчээр дуудагджээ.

+ There are no comments

Add yours