Ц.Сандуй, А.Ганбаатар нарын шүүх хурал маргааш болно

НИТХ-ын дарга асан Ц.Сандуй нарт холбогдох шүүх хурал маргааш болно. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас А.Ганбаатар, Ц.Сандуй нарт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан 2019 оны аравдугаар сарын 7-ны өдрийн 10.00 цагт товлогдон шүүх хуралдаанаар яллагдагч А.Ганбаатар, Ц.Сандуй нарыг шүүхэд шилжүүлжээ.

+ There are no comments

Add yours