Баянхошуунд агаар бохирдолтой гарчээ

Улаанбаатар хотын хэмжээнд агаарын чанарыг хянах 15 харуул ажиллаж байгаа бөгөөд 15 минут тутамд 3-6 үзүүлэлтийг хэмжиж, Agaar.mn цахим хуудсаар тасралтгүй мэдээлж байгаа.

Тэгвэл Agaar.mn цахим хуудсанд мэдээлснээр өнөөдөр 09.00 цагийн байдлаар нийслэлийн таван цэгт агаар бага зэргийн бохирдолтой гэж гарчээ. Харин Баянхошуу орчимд агаар  бохирдолтой гарсан байна.

Түүнчлэн Толгойт, Амгалан, Нэгдүгээр хороолол,100 айл, Монгол газар, Бөхийн өргөө орчимд агаар хэвийн гарчээ.

Баянхошуунд агаар бохирдолтой гарчээ

+ There are no comments

Add yours