Танихгүй хүнээс ачаа бүү ав

Кокайныг шингэн хэлбэрт оруулаад ликёр гэж Австралийн хилээр оруулж ирэх гэж байгаад баригдсан иргэн M 5,3 жилийн хорих ял авчээ. Энэ үйлдлийг М өөрөө тайлбарлахдаа “Хүнд хүргээд өгчих гээд 100 ам.доллар өгсөн юм” гэсэн хэдий ч түүнийг тээвэрлэж явсан гээд хорих ял өгчээ. Үүнээс харахад хар тамхийг шингэн хэлбэрээр хүртэл явуулдаг болж. Тиймээс хүний тэр тусмаа танихгүй хүний дайж явуулсан ачаа тээшинд маш болгоомжтой хандах хэрэгтэй. Ялангуяа гадаад улсууд руу зорчихдоо хүний захиас бүү ав. Энэ нь эргээд чамд гай болох магадлал өндөртэй алхам гэдгийг ямагт сана.

+ There are no comments

Add yours