28 настай эмэгтэй угаартаж амиа алджээ

Угаарын хийнд хордсон хэд хэдэн дуудлага энэ сарын 04-ны орой Хордлогын яаралтай тусламжийн төвд ирж, 16 иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан боловч харамсалтай нь дөрвөн иргэн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл өнөөдөр Сүхбаатар дүүргийн 18 хороонд оршин суудаг өрхийн гурван хүн угаарын хийнд хорджээ. Тэдний нэг 28 настай, эмэгтэй Ц нас баржээ.

Түүнтэй хамт байсан 58 настай, эмэмгтэй Б ухаангүй, 30 настай, эрэгтэй О ухаантай, босч явж чадахгүй байдалтай байгаа аж. Түргэн тусламжийн байгууллага 11.40 минутад ирсэн байна. Энэ хэргийг СБД-ийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлжээ.

+ There are no comments

Add yours