“Жаст”-ын Ш.Батхүүд холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр болно

“Эрдэнэт үйлдвэр”-ийг “Стандарт” банкинд барьцаалж, 109 сая ам.доллар зээлж, улсад их хэмжээний хохирол учруулсан “Жаст”-ын Ш.Батхүүд холбогдох хэргийг Улсын Дээд шүүх өнөөдөр хэлэлцэнэ. Олны анхаарлыг татсан энэ хэргийг хэрхэн шийдвэрлэх нь нийгмийн анхаарлыг татаж байгаа юм. Нэгэн цагт түүнд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэрэгсэхгүй болгочих байх гэсэн хардлага ч нэлээдгүй явсан. Гэвч Улсын Дээд шүүх өнөөдөр эл хэргийг хэлэлцэх гэж байна.

+ There are no comments

Add yours