Монгол эмч нар хүүхдийн бөөрний чулууг дурангаар авах хагалгааг амжилттай хийлээ

Монгол эмч нар анх удаа 6 настай хүүхдийн бөөрний чулууг дурангаар авах мэс заслыг амжилттай хийлээ.

Тодруулбал, ЭХЭМҮТ-ийн бөөрний мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж буй зүүн бөөрний тэвшний чулуу оноштой 6 настай хүүхдэд арьсны гаднаас бөөрөнд хатгалт хийн дурандаж чулууг бутлан авсан байна.

Дурангийн хагалгааг Улсын нэгдүгээр эмнэлгийн Урологи-Андрологийн төвийн эмч нар болон Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нар хамтарч хийжээ.

 

Эх сурвалж: ЭМЯ

+ There are no comments

Add yours