Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал болж байна

УИХ-ын гишүүн асан Д.Гантулга хоёр ч удаа хүчингийн хэрэгт холбогдсон. Тэгвэл түүнд холбогдох эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн есдүгээр сарын 4-ний өдөр хүргүүлсэн бөгөөд шүүх хурал өнөөдөр болно.

Түүнд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна.

Хэргийг сануулахад, Д.Гантулга 2017 оны зургадугаар сард 25 настай эмэгтэйг хүчиндсэн хэрэгт холбогдон УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзах хүсэлтээ гаргасан бол 2018 оны арваннэгдүгээр сарын 27-нд өөр нэгэн эмэгтэй гишүүн асан Д.Гантулга өөрийг нь хүчирхийлэхийг завдсан хэмээн хуулийн байгууллагад ханджээ.

+ There are no comments

Add yours