Ардчиллынхан С.Зориг агсныг 21 дэх жилдээ дурслаа

Мөрч
Өнөөдөр Монголын ардчилал нэг зүтгэлтнээ, Монголын ард түмэн эх оронч хүүгээ алдсан өдөр. Одоогоос 21 жилийн тэртээх эл өдөр ардчиллын алтан хараацай нарын нэг С.Зориг бусдын гарт хэрцгийгээр хорлогдсон билээ. Түүний амийг егүүтгэсэн алуурчдыг олон жил эрж хайж, тэр тоолонд янз бүрийн таамаг дэвшүүлж, цагдаа хүчний байгууллагаас хариу шаардаж, улс төржин талцаж янз бүр болсоор хэдийнэ 21 жилийн нүүр үзжээ. Харин энэ хугацаанд амиа алдсан өдрөөр нь Төрийн ордон руу харц билчээн зогсох түүний хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг уламжлал нэгэнт тогтсон билээ. Тэр жишгээр өнөөдөр С.Зориг агсны хөшөөнд ардчиллынхан цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэв.

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээлэл