Хөвсгөл далайд живсэн машиныг гаргажээ

Мөрч
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны “Доод булан” гэдэг газар Хөвсгөл нууранд энэ оны хоёрдугаар сарын 6-ны өдөр иргэн Б-ийн “Лексус-470” загварын суудлын автомашин живсэн тухай дуудлагыг тус аймгийн Онцгой байдлын газар хүлээн авч, эрэн хайх ажиллагаа явуулсан боловч тухайн үеийн цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан живсэн автомашиныг гаргах боломжгүй байсан тул ажиллагааг хоёрдугаар сарын 7-ны өдөр зогсоосон байдаг.

Харин есдүгээр сарын 30-ны өдөр тухайн автомашиныг нуурын уснаас татан гаргаж өгөх хүсэлтийг иргэн Б аймгийн Онцгой байдлын газарт ирүүлжээ. Уг хүсэлтийн дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын долоон алба хаагч, хоёр автомашинтай тус өдрийн 16:45 цагаас 19:37 цаг хүртэл ажиллаж 30 метрийн гүнд хоёр удаагийн шумбалт хийн, автомашиныг ган таталгаар холбон Катераар чирж нуурын эргээс 200 метрийн зайд авчирчээ.

image

Харин өчигдөр буюу 10 дугаар сарын 1-ний өдрийн живсэн автомашиныг нуурын эрэг дээр гарган эзэнд нь хүлээлгэн өгсөн байна.

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээлэл