27 настай залуу жорлонд унаж нас баржээ

Нүхэн жорлонд хүн унаж амиа алдсан харамсалтай өчигдөр хэрэг гарсан байна. “Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт нүхэн жорлонд хүний цогцос байна” гэсэн дуудлага 13:19 цагт Онцгой байдлын байгууллагад ирсэн аж. Дуудлагын дагуу аврах ангийн зургаан алба хаагч 13:30 цагт очиж, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат 27 настай эрэгтэй хүний цогцсыг дөрвөн метрийн гүнтэй нүхэн жорлонгоос гаргаж, цагдаагийн байгуулагад шилжүүлэн өгчээ.

+ There are no comments

Add yours