Энэ онд 2.2 сая сурагч SAT шалгалт өгчээ

Элсэлтийн оноо шаардахгүйгээр элсэн орох боломж олгох их, дээд сургууль, коллежуудын тоо нэмэгдсээр байгаа ч их, дээд сургуульд элсэх гол стандарт тогтоодог шалгалт-SAT өгөх сурагчдын тоо 2019 онд урьд өмнө нь байгаагүйгээр өсжээ. 

Уг шалгалтыг зохион явуулдаг College Board байгууллагын мэдээлснээр 2019 онд 2.2 сая гаруй сурагч SAT шалгалтыг өгсөн нь 2018 онд коллежид элсэх шалгалт өгсөн сурагчдаас 4%-аар өссөн үзүүлэлттэй байна. Уг шалгалтыг сургууль дээрээ үнэ төлбөргүй авдаг муж улсуудын тоо нэмэгдсэн нь ийнхүү шалгалт өгөх хүүхдүүдийн тоо өсөхөд түлхэц болжээ.

College Board нь шалгалт өгч буй оюутнуудын тоог нэмэгдүүлэх, ялангуяа бага орлоготой, гэрээсээ анх удаа их сургуульд суралцах гэж буй, амралтын өдрүүдээр ажилладаг, гэр бүлтэй, шалгалтын төвүүдэд очих боломжгүй зэрэг оюутныг шалгалт өгөх боломжоор хангахад анхаарч, 2018 оноос Айдахо, Делавэр, Мейн, Колумб зэрэг муж улсуудад сургууль дээр нь SAT шалгалтыг авч эхэлжээ. Цаашлаад Колорадо, Коннектикут, Иллинойс, Мичиган, Нью Хэмпшир, Роуд Айленд, Баруун Виржиниа мужид 2019 оноос авдаг болсноор шалгалт өгсөн дээрх нөхцөлтэй сурагчдын тоо 780,000-аас 1 сая хүртэл өссөн байна.

Сургууль дээрээ SAT өгсөн сурагчдын 46% нь улсын  үнэгүй сургуулийн сурагчид байгаа бол амралтын өдрөөр шалгалтын төвд очиж SAT өгсөн сурагчдын 22% нь улсын үнэгүй сургуулийнхан аж.

College Board-ийн захирлын зөвлөх Синди Шмайзер “Шалгалт өгч буй хүмүүсийн тоо хурдацтай өөрчлөгдөж байна. Шалгалт өгөх сурагчдын тоо өсөж байгаа ч сурагчдын математик, унших чадварын дундаж оноо бага зэрэг буурсан байна” хэмээн Даваа гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр ярив.

College Board SAT өгөх боломжийг нэмэгдүүлэхэд ихээхэн хувь нэмэр(үнэгүй шалгалтын материалыг бэлдэх, зөвлөгөө өгөх, төлбөрөөс чөлөөлөх гэх мэт)  оруулж байгаа ч AP курсүүд, коллежийн зөвлөхүүд зэрэгт илүү мөнгө төлдөг, цагаан арьстнууд зонхилдог сургуулиудын чинээлэг сурагчид үүнийг шударга бус хэмээн шүүмжилж байна.

SAT-д зааварчлах, нэмэлт зөвлөхүүд, спорт, хөгжмийн хичээл болон хичээлээс гадуурх бусад  хөтөлбөрийн зардал төлөх, хамгийн элит коллежид элсэх нь орлого багатай, өнгөт арьстай сурагчдын хувьд хүсээд ч хүрэхгүй зүйл нь байдаг төдийгүй их, дээд сургуулиудын элсэгчдээс SAT, ACT болоод бусад төрлийн элсэлтийн шалгалтын оноог шаарддаг байсан нь дээд боловсрол зөвхөн баян, чинээлэг айлын сурагчдад хүртээмжтэй байсан тэрхүү хатуу тогтолцоог удаан хугацаанд хадгалж ирсний нэг шалтгаан байв.

Шударга, нээлттэй шалгалтын үндэсний төв(ШНШҮТ)ийн мэдээлснээр өнгөрсөн нэг жилийн хугацаанд 47 сургууль элсэлтийн шалгалтгүй элсүүлэх болсноо зарласнаар ингэж бакалаврын зэрэг олгодог коллеж, их, дээд сургуулиудын тоо 1,050-д хүрчээ. Үүнд Ариун сүмийн их сургууль, Хуучин Доминион их сургууль, Массачусетсийн их сургуулийн зарим кампус багтана.

ШНШҮТ-ийн Олон нийтийн боловсрол хариуцсан гүйцэтгэх захирал Боб Шеффер “Өнгөрсөн жил хамгийн олон сургууль өөрсдийн шаардлагаа халсан жил байлаа. Энэ зун л гэхэд 20 коллеж, их сургууль элсэгчдийг шалгалтгүй элсүүлэх болсон ба долоо хоногт дор хаяж нэг сургууль уг системд шилжиж байна.

Өмнө нь байгаагүй олон сурагч SAT өгснөөр College Board компанийн орлого, цаашлаад тест авдаг компанийн доод шугамд бодит нөлөө үзүүлэх байх. Гэхдээ өндөр боловсролыг тэгш хүртээмжтэй олгох нь гол бодлого” гэсэн юм.

Синди Шмайзер ч мөн “College Board коллежид элсэх боломжийг нэмэгдүүлж, хүртээмжтэй байлгахын төлөө ажиллаж байна” гэдгээ хэлэв.

 

Эх сурвалж: US news

+ There are no comments

Add yours