ХХААХҮЯ-ны хоёр мэргэжилтэнг саатуулжээ

АТГ-аас Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны мэргэжилтнүүдийг цагдан хорьсон талаарх мэдээлэл гараад байгаа Тодруулбал, 2019 оны есдүгээр сарын 30-ны 16.00 цагийн орчимд АТГ-аас тус яамны мэргэжилтнүүдийн өрөөнд нэгжлэг хийж, тус яамны Санхүү хөрөнгө оруулалтын газрын ахлах мэргэжилтэн Г.Отгонжаргал, Газар тариалан хөгжлийн бодлогын ахлах мэргэжилтэн Н.Ариунболд нарыг саатуулжээ.

Энэ талаар АТГ-аас тодруулахад “Ийм ажиллагаа явагдсан нь үнэн. Хоёр хүнийг 48 цагийн хугацаатай саатуулан шалгаж байна. Үргэлжлүүлэн хорих эсэх нь шүүхээр шийдвэрлэгдэнэ. Үүнээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.

эх сурвалж: мэдээ.мн

+ There are no comments

Add yours