Мөн өнөө шөнө Төв аймгийн хойд хэсэг, Булган, Сэлэнгэ аймгийн нутгаар хөрсөн дээр цочир хүйтрэх тул, ил задгай төмс, хүнсний ногоо хайрагдаж болзошгүйг сэрэмжлүүлэв.
Түүнчлэн өнөөдрийн 11:00 цагийн байдлаар 51 чиглэлд 83 тээврийн хэрэгслээр 2,905 зорчигч замд явсан байна. Булган, Орхон, Дархан-Уул аймгуудад бага зэргийн бороотой, уулархаг хэсгээрээ цас хаялж, бусад нутгаар цаг агаар тогтуун, зам даваа саадгүй байгаа тул тээвэрлэлт хэвийн байгаа аж.
Харин Булганы Бүрэгхангай-Орхон чиглэлийн шороон замын нөхцөл байдал оройдоо шавар ихтэй болж, хүндрэх төлөвтэй байгаа тул иргэд, тээвэрчдийг анхаарал болгоомжтой зорчихыг Зам тээврийн хөгжлийн яамнаас анхааруулсан юм.
Улаанбаатар хотод аравдугаар сарын 01-ний 20:00 цагаас 02-ны 20:00 цагийн байдлаар үүлэрхэг, ялимгүй хур тунадас орохоор байгаа юм. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 3-5 градус, бусад хэсгээр 0-2 градус хүйтэн, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 5-7 градус дулаан байна.
ТҮҮНЧЛЭН АРАВДУГААР САРЫН 03-07-НЫГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛВӨӨР:
Энэ сарын 3-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 5-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 6-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас, уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи 3-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна. 6-нд нутгийн баруун хэсгээр өдөртөө бага зэрэг дулаарахаар байна.
+ There are no comments
Add yours