Тодруулбал, онцгой байдлын алба “Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, шинээр баригдаж байгаа 10 давхар барилгын цахилгаан шатны хөндийд цогцос байна, гаргаж өгнө үү” гэсэн хүсэлтийг есдүгээр сарын 30-ны өдрийн 10:45 цагт цагдаагийн байгууллагаас хүлээн авжээ.
Үүний дагуу нийслэлийн Аврах ангийн зургаан алба хаагч, нэг автомашинтай 8.5 км замыг туулан 11:00 цагт очиж, харуулын ажилтан, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн Б /63 настай, эрэгтэй/-ийн цогцсыг цахилгаан шатны доод хөндийгөөс аврах олс ашиглан гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар
+ There are no comments
Add yours