Тусгай зөвшөөрөлгүй цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоолоо

НМХГ-ын шуурхай албаны утсаар иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу Хан-Богд хотхоны 402 дугаар байранд байрлах “Мандуугийн найзууд” нэртэй цэцэрлэгт шалгалт хийжээ.

Шалгалтаар 2019 оны 09 дүгээр сарын 03-наас эхлэн сургуулийн өмнөх боловсрол олгох тухай тусгай зөвшөөрөлгүй, улсын бүртгэлд бүртгүүлээгүй цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулж байгаа зөрчилд, зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 5 дахь заалтыг үнэслэн торгуулийн арга хэмжээ авч, сургалтын төлбөрийг буцаан олгуулж, улсын байцаагчийн актаар үйл ажиллагааг зөрчил арилгах хүртэл түр хугацаагаар зогсоосон байна.

+ There are no comments

Add yours