Амийг нь бүрэлгээд айлын хашаанд хаяжээ

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн овоо гэх газарт энэ сарын 15-ны өдөр хүн амины хэрэг гарчээ. Цагдаагийн байгууллага хэргийн газарт очиж үзлэг, шалгалт хийхэд тус газарт оршин суух хаягтай 34 настай эрэгтэй М-ийн амь насыг хохироогоод цогцосыг нь хөрш айлынх хашаанд үлдээсэн байсныг тогтоосон байна.

Уг хэрэгт холбогдуулан цагдаагийн байгууллагаас хойшлуулашгүй ажиллагаа явуулж Архангай аймгийн харьяат 29 настай Д-г саатуулан шалгаж байна. Тэрбээр хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байжээ. Хэргийг Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газрын Хархорин сум дахь сум дундын цагдаагийн хэлтэс шалгаж байна.

+ There are no comments

Add yours