ЭМНДЕГ-ын дарга Ч.Алтанхуягийг дахин цагдан хорилоо

ЭМНДЕГ-ын дарга Ч.Алтанхуягийг энэ сарын 9-10-нд шилжих шөнө АТГ-аас баривчилж 48 цаг саатуулаад Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс үргэлжлүүлэн хорих шаардлагагүй хэмээн сулласан. Улмаар тэднийг Монгол Улсын хилээр гарахгүй байх хязгаарлалт тогтоож, тодорхой хүмүүстэй уулзахгүй байх таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм.

Тэгвэл прокурор уг асуудалд эсэргүүцэл бичиж, шүүх дахин хуралдсанаар Ч.Алтанхуяг, Баярхүү нарыг нэг сарын хугацаатай цагдан хорих шийдвэр гаргажээ. Тэднийг Эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл болох 100 гаруй тэрбум төгрөгийг арилжааны банкуудад байршуулахдаа хүүгийн төлбөрөөс идсэн байж болзошгүй хэмээн үзэж байна.

+ There are no comments

Add yours