Хүүдээ зодуулсан эцэг гэмтлээ даалгүй нас баржээ

Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт хүүдээ зодуулаад эмчлэгдэж байсан 71 настай Н нас барсан хэрэг энэ сарын энэ сарын 12-нд буюу өчигдөр гарчээ. Түүнийг төрсөн хүү болох 35 настай Б нь зодож хүнд гэмтээсэн бөгөөд тухайн үед хүү нь согтуурсан байсан аж.

Гэмтсэн иргэн аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн ирж, хоёр хоног эмчлүүлээд гэмтлээ даалгүй амьсгал хураасан байна. Хэргийг Дархан-Уул аймгийн цагдаагийн газарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэллээ.

+ There are no comments

Add yours