ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуягийг суллажээ

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Ч.Алтанхуягийг эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банкинд байршуулахдаа хүүгийн орлогыг хувьдаа завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр АТГ-аас шалгаж байгаа талаар мэдээлсэн. Улмаар Ч.Алтанхуягийг есдүгээр сарын 9-ны өдөр АТГ-аас саатуулсан бол хоёр хоногийн дараа буюу 9 дүгээр сарын 11-нд /өчигдөр/ сулласан талаар эх сурвалж мэдээллээ.

+ There are no comments

Add yours