Гэр бүлээрээ мансуурдаг этгээдүүдийг шалгаж байна

Цагаан тахал гэгддэг хар тамхийг зөвхөн залуучууд хэрэглэдэг гэсэн ойлголттой байсан бол нэг гэр бүлийн 4 хүн олон жил хар тамхи хэрэглэдэг байсан хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.

Тодруулбал, хар тамхинд донтогч ээж болох 40 настай Т-ээс гадна түүний хоёр охин, хүргэн нь хүртэл хар тамхи хэрэглэдэг аж. Т-нь олон жил хар тамхи хэрэглэж байгаа бөгөөд олон удаагийн үйлдэлтэй. Тэрбээр мансуурахын тулд хар тамхи сурталчлан, худалдан, борлуулдаг болох нь тогтооджээ.

+ There are no comments

Add yours