Түрээсийн сурах бичгүүдийг хэвлэж эхлээгүй байна

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд сурах бичиг хүрэлцдэггүйгээс өндөр үнээр ном худалдаж авах асуудал тулгардаг. Энэ жил бага ангийн сурагчдыг сурах бичгээр үнэ төлбөргүй хангаж, дунд, ахлах ангийн сурагчдыг сурах бичгээ түрээсээр ашиглах зохицуулалтыг салбар яамнаас хийж байгаа юм байна.

Үүнд БСШУС-ын сайдын тушаалаар “Сурах бичгийг төлбөртэй ашиглуулах журам”-ыг батлаад буй. Гэтэл энэ хичээлийн жил ашиглагдах түрээсийн сурах бичгүүд одоог хүртэл хэвлэлтээс гарч, бэлэн болоогүй байгаа ажээ. Энэ талаар БСШУС-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын мэргэжилтэн Р.Балжинням, “Шалгалтаар сонгон шалгаруулалт шударга явагдсан эсэх эцсийн шийдвэрийг гаргана. Шалгалтын ажил дуусаж, зөвшөөрөл ирсэн даруйд сурах бичгийг хэвлэж нийлүүлнэ” гэжээ.

+ There are no comments

Add yours