Гудамжинд явж байсан дөрвөн иргэнийг шалтгаангүй хутгалж, гэмтээжээ

Гудамжинд явсан гурван иргэнийг мэсээр гэмтээсэн хэрэг өчигдөр  гарчээ. Тодруулбал тухайн өдрийн 16.00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Шуурхай удирдлагын жижүүрийн утсанд иргэнээс “манай нөхөр хутгаллуулчихсан гаднаас ороод ирлээ” гэх дуудлага мэдээлэл иржээ.

Дуудлагыг хүлээн авч Ачит118 чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан алба хаагч нар хэргийн газар шуурхай очиж шалгахад Сонгинохайрхан дүүрэгт оршин суух Н гэгч эрэгтэй архидан согтуурсан үедээ зүс таних Ц гэгчтэй гудамжинд тааралдан маргалдсаны улмаас архины шилний хагархайгаар хүзүүг нь зүсжээ. Улмаар гэртээ орж хутга авч гарч гудамжинд явсан 53 настай Б, 49 настай Э, 36 настай Н нарыг шалтгаангүйгээр хутгалж гэмтэл учруулсан байна.

Уг этгээдийг шуурхай эрэн сурвалжлан илрүүлжээ.

+ There are no comments

Add yours