Дөрвөн иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ

Мөрч

Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Автозамчдын 30-р байр, “Монполимент” группийн оффист гал гарч байна гэсэн дуудлага өдрийн 15:04 цагт Онцгой байдлын байгууллагад иржээ.

Тус дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги, Баянзүрх дүүргийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 40 гаруй алба хаагч, найман автомашинтайгаар нэг цаг, хорин минут ажиллаж, 16:30 цагт обьектын галыг бүрэн унтраасан байна. Түүнчлэн гал түймрийн голомтоос дөрвөн иргэнийг авран хамгаалсан байна.

Галын шалтгаан нөхцлийг тогтоохоор Цагдаагийн байгууллага, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж байна.

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээлэл