Шинэ мэдээ “Төв аймгийн замд гарсан ослын улмаас хоёр хүний биеийн байдал хүнд байна”   ...:: murch.mn ::...    Есдүгээр сарын 13-нд БНХАУ-тай хиллэдэг авто замын боомтууд ажиллахгүй   ...:: murch.mn ::...    ЗТХЯ-ны газрын дарга Д.Доржхандыг авлигын хэргээр цагдан хорьжээ   ...:: murch.mn ::...    Налайхын шинэ замын хөдөлгөөнийг 10 дугаар сарын 25-нд нээхээр төлөвлөжээ   ...:: murch.mn ::...    Н.Цэрэнбат: Ноён уул орчимд өгсөн 12 лицензийг хэрхэн олгосныг шалгана   ...:: murch.mn ::...    Сэлэнгэ аймагт хууль зөрчсөн уурхайнуудын үйл ажиллагааг зогсоолоо   ...:: murch.mn ::...    “Налайхын замын хучилтын ажил эхэлсэн, 10 дугаар сарын 25-н гэхэд хөдөлгөөнийг нээхээр төлөвлөж байна”   ...:: murch.mn ::...    Тарваган тахал өвчний нян илэрчээ   ...:: murch.mn ::...    ЗТЯ-ны газрын дарга Д.Доржхандыг баривчилжээ   ...:: murch.mn ::...    “Намрын ногоон өдрүүд-2019” энэ сарын 18-нд эхэлнэ   ...:: murch.mn ::...   

Сэлэнгэ аймагт хууль зөрчсөн уурхайнуудын үйл ажиллагааг зогсоолоо

Пүрэв Дашдорж
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн чиглэлийн дагуу мэргэжлийн байгууллагууд Сэлэнгэ аймагт олборлолт, хайгуул хийж бу​й ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийв. Нийт 10,853 га газрыг хамарсан хяналт шалгалтын ажлыг явуулж, 63 аж ахуйн нэгж, нөхөрлөл, 87 иргэний явуулж байсан үйл ажиллагааг таслан зогсоов.

Тэдгээрт албан мэдэгдэл өгч, тухайн газар оронд байсан 363 иргэнийг тухайн газар нутгаас албадан гаргав. Мөн 128 экскаватор, 57 ковш, 8 бульдозер, ачааны 103 машин, суудлын 73 тээврийн хэрэгсэл, контейнер 12, 199 эсгий гэр, 58 ширхэг усан буу, 8 ширхэг гитран буу, чиргүүл 2 ширхэг зэрэг уул уурхайн тоног төхөөрөмжийг буулгаж, талбайг чөлөөллөө. Улмаар тухайн газруудыг Байгаль орчны хяналтын бүст оруулан хяналт тавьж, цаашид энэхүү шийдвэрийг хангаж ажиллахыг Ерөө, Хүдэр, Баянгол сумдын Засаг даргын тамгын газар, Байгаль орчны ажилтан нарт үүрэг болгож, хүлээлгэн өгчээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээлэл

Иргэний Өнцөг