ЗТХЯ-ны газрын дарга Д.Доржхандыг авлигын хэргээр цагдан хорьжээ

Пүрэв Дашдорж

Авлигатай тэмцэх газраас тендер зарлахдаа бусдад давуу эрх олгож авлига авсан байж болзошгүй үндэслэлээр ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржхандыг саатуулжээ. 

Энэ талаар Авлигатай тэмцэх газрын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах ажилтан, ахлах комиссар Т.Баярхүүгээс тодруулахад ”  энэ сарын 9-нөөс 10-ныг шилжих шөнө ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржхандыг АТГ-аас саатуулж хорих 461-р ангид хорьсон. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.” гэв .

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээлэл