Шинэ мэдээ Гудамжинд явж байсан дөрвөн иргэнийг шалтгаангүй хутгалж, гэмтээжээ   ...:: murch.mn ::...    “Уудам Монгол” ахлах сургуулийн сурагчид хоолондоо хордож ХӨСҮТ-д хүргэгджээ   ...:: murch.mn ::...    Гэр бүлээрээ мансуурдаг этгээдүүдийг шалгаж байна   ...:: murch.mn ::...    ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуягийг суллажээ   ...:: murch.mn ::...    Түрээсийн сурах бичгүүдийг хэвлэж эхлээгүй байна   ...:: murch.mn ::...    “Төв аймгийн замд гарсан ослын улмаас хоёр хүний биеийн байдал хүнд байна”   ...:: murch.mn ::...    Есдүгээр сарын 13-нд БНХАУ-тай хиллэдэг авто замын боомтууд ажиллахгүй   ...:: murch.mn ::...    ЗТХЯ-ны газрын дарга Д.Доржхандыг авлигын хэргээр цагдан хорьжээ   ...:: murch.mn ::...    Налайхын шинэ замын хөдөлгөөнийг 10 дугаар сарын 25-нд нээхээр төлөвлөжээ   ...:: murch.mn ::...    Н.Цэрэнбат: Ноён уул орчимд өгсөн 12 лицензийг хэрхэн олгосныг шалгана   ...:: murch.mn ::...   

Тарваган тахал өвчний нян илэрчээ

Мөрч
Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар зэрэг байгууллагууд хамтран аймгийн Засаг даргын “Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” захирамжийн хүрээнд Өлгий сумын авто тээврийн шалган нэвтрүүлэх цэгүүдэд болон хөдөлгөөнт эргүүл гаргаж хяналт шалгалт хийж байна. Хяналт шалгалтын явцад тарвага агнах зорилгоор буу авч явсан,тарвага агнахыг завдсан зөрчлүүдийг илрүүлэн таслан зогсоож, зөрчил гаргасан иргэдэд тарвага агнахгүй байх, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө, мэдээлэл өгөв.

Мөн энэ сарын 06-ны өдөр Дэлүүн сумын 2-р баг, Ангирлаг уул гэх газарт үхсэн тарваганаас дээж авч аймгийн ЗӨСТ-ийн лабораторид шинжлэхэд тарваган тахал өвчний нян илэрчээ. Баян-Өлгий аймгийн тарваганы нөөц бүхий нутгуудад тарваган тахал өвчний голомттой тул тарвага агнахгүй байх, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлүүлэхийг иргэдэд АНХААРУУЛЖ байна.

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээлэл

Иргэний Өнцөг