Эхнэрээ хөнөөгөөд зугтсан этгээдийг олжээ

Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд байрлах нийтийн байранд есдүгээр сарын 3-4 нд шилжих шөнө Ч.Баярсайхан гэгч согтуурсан үедээ эхнэрээ хоёр удаа хутгалж, хөнөөгөөд зугтсан хэрэг гарсан.

Сэжигтэн Архангай аймагт оршин суух хаягтай эрэгтэй 53 настай Чимэддоржийн Баярсайханыг эрэн сурвалжилж байсан тухай бид мэдээлж байсан.

Эрэн сурвалжилж байсан этгээдийг 2019 оны 9 дүгээр сарын 7-ны 13:30 цагийн үед Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид баривчилсан байна.

+ There are no comments

Add yours