Ард нийтийн санал асуулга зохион байгуулах 15 тэрбум хэрэгтэй

Яг одоо УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.

Байнгын хороогоор Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд ард нийтийн санал асуулга (АНСА) явуулахыг УИХ дахь МАН, АН-ын бүлэг дэмжиж байгаа билээ.

Тэгвэл ард нийтийн санал асуулга явуулах төсвийг Засгийн газраас нөөц сангаас гаргахаар төлөвлөсөн ч Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын нөөц сангийн үлдэгдэл АНСА-д хүрэлцэхгүй гэлээ. Тиймээс АНСА-ыг зохион байгуулах зардлыг төсвийн тодотгол хийх санал гарч байв.

Өнгөрсөн Бямба гарагт МАН-ын бүлгээс хийсэн хэвлэлийн хурлын үеэр АНСА явуулах зардалд Ерөнхийлөгчийн сонгуультай ойролцоо хэмжээний мөнгөн хөрөнгө шаардлагатай гэж байсан. Тэгвэл 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд 14.9 тэрбум төгрөг зарцуулж байжээ.

Мөн Байнгын хороогоор АНСА-ыг хэзээ явуулах хугацаа зэргийг тогтох тухай ярилцаж байна.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн АНСА-ыг аравдугаар сарын сүүлээр буюу аравдугаар сарын 23, 24-нд зохион байгуулах санал гаргаж байгаа юм.

Сонгуулийн Ерөнхий Хороо ч энэ хугацааг дэмжиж байгаа ажээ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.

+ There are no comments

Add yours