Шинэ мэдээ Гудамжинд явж байсан дөрвөн иргэнийг шалтгаангүй хутгалж, гэмтээжээ   ...:: murch.mn ::...    “Уудам Монгол” ахлах сургуулийн сурагчид хоолондоо хордож ХӨСҮТ-д хүргэгджээ   ...:: murch.mn ::...    Гэр бүлээрээ мансуурдаг этгээдүүдийг шалгаж байна   ...:: murch.mn ::...    ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуягийг суллажээ   ...:: murch.mn ::...    Түрээсийн сурах бичгүүдийг хэвлэж эхлээгүй байна   ...:: murch.mn ::...    “Төв аймгийн замд гарсан ослын улмаас хоёр хүний биеийн байдал хүнд байна”   ...:: murch.mn ::...    Есдүгээр сарын 13-нд БНХАУ-тай хиллэдэг авто замын боомтууд ажиллахгүй   ...:: murch.mn ::...    ЗТХЯ-ны газрын дарга Д.Доржхандыг авлигын хэргээр цагдан хорьжээ   ...:: murch.mn ::...    Налайхын шинэ замын хөдөлгөөнийг 10 дугаар сарын 25-нд нээхээр төлөвлөжээ   ...:: murch.mn ::...    Н.Цэрэнбат: Ноён уул орчимд өгсөн 12 лицензийг хэрхэн олгосныг шалгана   ...:: murch.mn ::...   

Путинаар гоёод л болоо…

Мөрч

Путин ирэв. Угаас тэр Халх голын тэгш ойг тааруулан Монголд айлчилдаг хэмнэлтэй. Энэ удаа түүний ганзагалаанд Шанхайн хамтын ажиллагааны байгууллага хэмээх хавх, дөрөвдүгээр цахилгаан станцын шинэ блок хэмээх өгөөш, Орос, Монголын хөрөнгө оруулалтын хамтарсан санд хөршийн талаас төвлөрч магадгүй байгаа 100 тэрбум рублийн зээл нэртэй амталгаа гэхчлэн стратегийн болон улс төрийн ганзагалаа дүүрэн байлаа. Эдийн засгийн ач холбогдол, үр өгөөж гэж хол андуурмааргүй байна. Бас Монгол, Оросын харилцаа дээд төвшинд шилжив энэ тэр гэж худлаа далдаганаж, хулхи сенсаацлах ч хүсэл алга. Атга чихэр харуулаад, авдраа цоожлохоо сайн мэдэж буй Путин Монголын улстөрчдийг, улс төрийн нөхцөл байдлыг нэвт уншиж, алс тооцоолж, холоос даллах, хашихаа мань эр сайн мэднэ. Өмнө нь 2014 онд түүнийг айлчлаад буцахад 10 гаруй санамж бичигт хоёр тал гарын үсэг зурцгаасан боловч ганц нь л ажил хэрэг болсон байдаг. Тэр нь харилцан зорчих визийг чөлөөлсөн явдал байв. Чухам яагаад Орос, Монголын харилцаа үргэлжид шаварт суучихсан Уаз-469 шиг уухилж аахилахаас хэтэрдэггүй вэ? Зам зуур Эрхүүд ажил шалгаад Монголд ирсэн нь ч Путины дипломат аргачлал шүү дээ. АН-ын Пүрэвсүрэнг Гадаад харилцааны сайд байхад Монголын баг бүрэлдэхүүн Москвад айлчилсан юм даг. Оросын талаас Лавров хүлээн авч, хамтарсан уулзалт хийв ээ. Тэгсэн тухайн үеийн ХААЯ-ны төрийн нарийн гэх шинэхэн залуу ” Манай талаас Орост мах махан бүтээгдэхүүн нийлүүлэх сонирхолтой байгаа, энэ асуудал юу болж байна?” гээд ч чухам эх оронч асуулт тавив аа. Тэгсэн Лавров юу гэсэн гээч?
-Энэ тухай сүүлийн 10 гаруй жил танайхан ярьж байгаа, ярихаас хэтэрдэггүй. Манай тал бол судалгаа, бэлтгэл ажлаа хангаад, хийгээд явж л байна, та нар өөрсдөө алга болдог гэсэн утгатай тасхийсэн хариулт өгч, бараг л уцаарлаж билээ. Үүнтэй төстэй явдал Талын зам төслийг нам гацаасан байдаг. Путин бас л ирэв. Алтанхуяг маань хүлээн аваад л, Талын зам буюу дамжин өнгөрөх торгоны замын төслөө танилцуулаад, Путинд нэр нь ч их таалагдаж, анх удаа Монгол түүний сонирхлыг татчих шиг болов. Гэтэл дараахан нь Ерөнхийлөгч Элбэгдорж Владивостокын эдийн засгийн чуулганд очих үедээ ” Алтанхуяг мэдэхгүй, тэр юугаа мэддэг юм, би мэднэ” гээд томорчихдог байгаа. Хуваагдмал, талцмал энэ байдлыг хараад Путин дахин Талын зам төслийн талаар үг дуугараагүй. Харин тэр хооронд түүний итгэлт хүн, БХ-ын сайд С.Шойгу хийн хоолойг өөрийнхөө нутаг Тувагаар дамжуулах маршрутаа алхам урагшлуулсан даа. Тувачууд түүний энэ буянтай хаялгаар транзит тээврээс орж ирэх хэдэн тэрбум рублээр хэдэн зуундаа сэтгэл зовох юмгүй амьдарчихна. Яг үнэндээ Орос, Хятад хоёр Монголгүйгээр хийн хоолойгоо ч, төмөр замаа ч тавьчихна. Хоёр хөршийн хил 29 км газраар уулздаг. Ийм тохиолдолд бид улс төрийн зөв нүүдэл, зөв алхам хийж байж хоёр хөршийнхөө гүүр болох учиртай байсан. Харин одоо юу юу ч үгүй үлдчихээд, галт тэрэгнээс унхиагүйдээ аль эрт хоцорчихоод, араас нь даллаж гүйгээд, далдаганаж давхиад, Монгол, Оросын харилцаа дээд төвшинд шилжлээ, 11 санамж бичигт гарын үсэг зурлаа энэ тэр гэж рекламдаад байх шаардлагагүй. Дараагийн сонгууль болоход шүүгээнд хаягдаж, ширээнд цоожлогдоод тоосонд дарагдуулдаг ой санамж бүхий төрт уламжлалтай гэдгээ мартав уу? Баттулгадаа л шинэ мэдээ юм байгаа биз. Манай улстөрчид Путин, Трамп, Си ах нартай гар барьж хэдэн зураг даруулчихаад л сэтгэл нь ханаж, рекламандаа цадчихдаг зантайг бид ч мэдэх болсон. Энэ удаагийн айлчлалаас Оросоос түлш, цахилгааны хараат хэвээрээ үлдсэн нь л үнэн юм даг. Ер нь ингэхэд тэр Эг, Шүрэн толгойн цахилгаан станцуудаа наашаа гэсэнтэй нь хамтраад барьж яагаад болдоггүй юм. Хавханд харайж орж, ШХАБ-т элсэн байж, тусгаар тогтнолоороо барьцаалан Орос, Хятадаар заавал хийлгэх ямар учир байна. Үнэндээ бол Путин манай мангар харыг нэвт уншиж байгаа шүү дээ. “За энэ нөхрийн сонирхоод байгаа Зүүнбаян Ханги чиглэлийн төмөр зам яг хувийнх нь бол хийх л байх, харж л байя. Тавантолгойгоо албан тушаалтайгаа алдах үедээ сураггүй халааслаад, өчиггүй алга болох вий” гэж бодож буй царай гээд орчуулчихъя. Дээр нь нэмж хэлэхэд Оросыг Европ, Азитай холбох хийн хоолой, Хятадын торгоны замаас хаягдчихлаа. Хоорондоо хэрэлдсээр байгаад тэндээс шүүрэх олз омгоороо шал арчиж, шанаагаа тулчихлаа. Үүнд 2017 онд сонгогдсон Баттулгын буруу шууд утгаараа байхгүй. Хэрэндээ л барьц авах гэж хичээж байгаа нь энэ гэж ойлгоё. Гэхдээ хурдаа авсан галт тэрэгнээс нэгэнт хоцорсон улс өөрөө аргаа олохоос өөр мэхгүй. Дэлхий нийтээрээ л ийм дүрэмтэй.

ЭХ СУРВАЛЖ: Эмүжин

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээлэл

Иргэний Өнцөг