• Гурван иргэн сураггүй алга болжээ

    2019-12-30

    0

    Хэнтий аймагт гурван иргэн “Приус-20” загварын суудлын автомашинтай яваад сураггүй болжээ. Хэнтий аймгийн Хэрлэн сумын төвөөс нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харъяат […]

  • Амралтын өдрүүдэд цасан шуурга шуурна

    2019-12-27

    0

    Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр ирэх амралтын өдрүүдэд буюу 28-нд баруун, төв, зүүн болон говийн аймгуудын ихэнх нутгаар, 29-нд нутгийн […]

Амиа алдсан байлдагчид холбогдох хэргийн шүүх хурал дахин хойшлогдлоо

Мөрч
Дорноговь аймгийн Зүүнбаян дахь 336 дугаар цэргийн ангид алба хааж байсан байлдагч А цаг бусаар нас барсан хэрэг энэ оны нэгдүгээр сарын 22-нд гарсан билээ.

Уг хэрэгт холбогдогчдын шүүх хурал өнөөдөр болох байсан юм.

Гэвч Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 10:00 цагт товлогдоод байсан А.Энхбаяр, Р.Вандлхангаа, П.Бадамсамбуу нарт холбогдох хэргийн шүүх хурал 2019 оны 10 дугаар сарын 1-ний 12:00 цаг хүртэл хойшлогдлоо.

А.Энхбаярын өмгөөлөгч Э.Нарангарав, П.Бадамсамбуугийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар, хохирогч Б.Эрдэнэбатын өмгөөлөгч Д.Даваадорж нарын хурал давхардсан тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлжээ. Шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авч хойшлуулсан байна.

Амиа алдсан цэргийн хэрэгт холбогдогчдын шүүх хурал хоёр дахь удаагаа хойшилж байна.

Өмнө нь шүүгдэгч Р.Вандлхангаагийн өмгөөлөгч эрүүл мэндийн шалтгаантай тул хурлыг хойшлуулж өнөөдөр болгоод байсан юм.

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээлэл