Геометрийн дүрсээр төсөөлөөд үзэе

Герман хүнийг ямар учраас “герман хүн байна даа” гэж таних вэ?
Хятад хүн яагаад хятад хүн болдог вэ?
Монгол хүн ямар байж монгол хүн гэсэн өргөмжлөлийг хүртэх вэ?

Xүүхэд төрөхдөө ямар ч үндэс угсааны хүнээс төрсөн байлаа эхний шатанд зүгээр л хүн гэдэг амьтан.
Эцэг эхийн, орчин тойрны, нийгмийн, цэцэрлэгийн, сургуулийн хүмүүжил энэ хүүхдийг ХҮН, ҮНДЭСТЭН болгодог.
Та хүүхдээ ямар хүн, ямар үндэстэн болгох вэ гэдэг таны өөрийн чинь хүүхэддээ олгож байгаа хүмүүжил, боловсрол, боломжоос шууд хамаарна.

Та хүүхдээ хятад хүн болгомоор байгаа бол хятад цэцэрлэгт өгч, хятад сургуульд явуул. Таны хүүхэд баараггүй хятад сэтгэлгээтэй, хятад арга барилтай, хятад ухамсартай, хятадад хайртай болно. Монгол угшилтай хятад хүн болно.

Хүүхдийн суурь боловсрол, суурь төлөвшил нь төрөхөөс эхлээд цэцэрлэгийн болон ерөнхий боловсролын сургуулийн насанд бүрэлддэг.

Ямарваа улс өөрийн орны иргэдийг “өөрийн” болгон хүмүүжүүлэхийн тулд өөрийн орныг хайрладаг, хамгаалдаг чанарыг яс мах, сэтгэл зүрхэнд нь шингээхийн тулд бага, дунд, өсвөр насны хүмүүжил, боловсролд төрөөс өндөр хянуур шалгалттай ажиллаж, нэгдсэн нэг бодлогыг бүх шатны боловсролын системд зориулдаг.

Герман улсад та жишээлбэл хятад цэцэрлэг, бага дунд сургууль хайгаад ч олохгүй. Xятад хэлний курсэд харин эцэг эхчүүд нь хүүхдээ явуулж болох ч энэ нь улсаас ямар ч тусламж дэмжлэггүй байдаг.
Герман улсад энэ улсад байгаа хүнийг, хүүхдийг германаар ярихыг, германаар сэтгэж, германы хуульд захирагдахыг шаардана.

Герман улсад маш олон туркууд амьдардаг. Туркууд Германы дайны дараах бүтээн босголтонд гар бие оролцож, хэдэн үеэрээ энд амьдарч байгаа бөгөөд германчууд тэднийг герман- турк гэж, өөрийн нэг хэсэг хэмээн хүлээн зөвшөөрсөн. Турк хүүхдүүд бүгд герман цэцэрлэг, сургуульд явж өөрсдийгөө “би герман- турк” гэж бахдалтай хэлдэг, боловсролтой, төлөвшилтэй болдог.
Гэтэл яагаад тэд турк цэцэрлэг, бага, дунд сургууль байгуулж, тэндээ хүүхдээ явуулдаггүй вэ?

Хэрэв туркууд германд турк цэцэрлэг, сургууль байгуулж тэнд хүүхдүүд нь явдаг болох юм бол энэ хүүхдүүд зөвхөн турк хүн л болно. Улсын дунд улс байгуулагдана. Герман улсын дунд Турк улс байгуулагдана. Энэ улсын дундах жижиг улс өөрийн тусгаар тотнолоо зарлахыг хүсэх нь цаг хугацааны л асуудал болно. Тиймээс герман улс гадаадаас ирсэн иргэддээ онцгой анхаарал тавьж герман хүмүүжил, боловсрол олгож, энэ хүмүүсийг “герман” болгодог.

Манай монгол улсад хичнээн хятад, турк гэх мэт гадаад цэцэрлэг, сургууль байгаа билээ? Хичнээн хүүхдүүдийг монгол биш гадаад болгож хүмүүжүүлж байгаа вэ?
Энэ хүүхдүүд монголын төлөө зүтгэх, монголыг хайрлах сэтгэлтэй болж чадахуу?

Геометрийн дүрсээр төсөөлөөд үзэе.
Монгол хүүхдүүдийн сэтгэлгээ монгол боловсролоор хүмүүжээд, насанд хүрэхдээ дөрвөлжин болдог гэж бодоё.
Хятадуудын сэтгэлгээ хүмүүжээд дуусахаараа 5 хошуу болдог, туркуудынх жишээ нь гурвалжин болдог гэе.
Нэг асуудал гарч иржээ. Үүнийг шийдэхэд ард түмний санал хэрэгтэй боллоо. Монголчууд бүгдээрээ дөрвөлжин бодож дөрвөлжин санал өгнө. Энэ дөрвөлжин санал нь түүний эх орны ашиг сонирхолд илүү таарна. Гэтэл энэ дөрвөлжингүүдийн дунд таван хошуу, гурвалжин сэтгэлгээтэй монголчууд олноор байна. Тэд өөрсдийн эрх ашигт нийцсэн таван хошуу, гурвалжин шийдвэр гаргана. Тэгэхээр дан дөрвөлжингүүд асуудлыг нэгэн дуугаар өөрийн эрх ашигт нийцүүлэн, эвтэй найртай шийдэж чадах байсан бол энэ ондоо дүрсүүдийн гайгаар ямар ч хөнгөхөн асуудлыг шийдэж чадахгүй, хоорондоо арсалдан нэг талбайд багтахаа болино.
Дөрвөлжингүүд коммандаар бүгд тэвхийгээд нэг талбайд эвлэрэн жагсдаг бол тэгэж чадахаа болино.
Тэгэхээр нь дөрвөлжингүүдийн удирдлага нь гадаадуудаас, жишээ нь бөөрөнхийгөөс зөвлөгөө авч байна. Бөөрөнхий мэдээж өөрийнхөө бөөрөнхийд нийцсэн л зөвлөгөө өгнө. Хичнээн хичээсэн ч бөөрөнхийнүүд бөөрөнхийд яаж жагсдаг л зөвлөгөө өгнө.

Яах гэж би иймэрхүү юм сараачиваа гэвэл:

Аав ээжүүдээ, хүүхдүүдээ зөвхөн монгол цэцэрлэг сургуульд өгөөчээ!!!
Монголын боловсролын системийг сайжруулахын тулд багшаас авахуулаад боловсролын яам, засаг захиргаа, Улсын их хурал хүртэл тогтмол тууштай тэмцээчээ!

Шуудайд чихсэн үхрийн эвэр шиг ард түмнээс санал асуулга авна гэж доромжилохоо төр зaсaг болимоор юм. Гадаад улсаас зөвлөгөө авахаа болих ёстой. Чадахгүй ухаан чинь хүрэхгүй байгаа бол ажилаа өгөх хэрэгтэй!
Ард түмэн хичнээн ч өөртөө ашигтай санал өгсөн луйварчид яаж өөрчлөхөө мэдэж байгаа штээ.

Олон уургальч үзэл бла бла гэхээ болиоо. Энэ үгнийхээ утгыг нь ч ойлгохгүй байж.

Бид нэгдсэн нэг үзэл бодолтой, зангидсан гар шиг, багцалсан сум шиг л байх ёстой.
Мэдээж хүн хүн өөр, янз бүрийн санаа оноо жижиг юман дээр байлгүй яах вэ.
Гэвч эх орон, тусгаар тогтнол, газар нутагийн үндсэн, ард түмний язгуур эрх ашгийн асуудал дээр бүгд нэг нэгдмэл санаатай байх ёстой!!!

Бүгд нэгдсэн нэг санаатай байхын тулд хүүхдүүдээ нэгдсэн нэг санаатай, зорилготой, боловсрол, хүмүүжилтэй болгох ёстой.
Монгол хүүхэд монгол цэцэрлэг, сургуульд явах ёстой!

Zermaa Chuluunsuren

+ There are no comments

Add yours