100 айлын замыг өнөөдөр нээнэ

100 айл орчмын замыг долоодугаар сарын 1-нээс эхлэн 32-ын тойргоос Хангай хотхоны уулзвар, Хангай хотхоны уулзвараас Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газраас 100 айлын уулзвар хүртэлх гурван хэсэг болгон хаасан.

Өнөөдөр тус замын хөдөлгөөнийг нээхээр болжээ. 100 айлын 1.6 км авто замын зорчих хэсгийн өргөн нь 12 метр, хоёр талаараа явган болон дугуйн замтай, ногоон байгууламжтай, гэрэлтүүлэгтэй, ус зайлуулах хоолойтой цогц бүтээн байгуулалт юм байна.

Энэхүү бүтээн байгуулалтад нийт 3.4 тэрбум төгрөг зарцуулжээ. Өндөр өртөгтэй байгаагийн шалтгаан нь зөвхөн замын ажил бус тунелийн системд оруулах, дэд бүтцийн ажлууд ихтэй гэж албаныхан тайлбарласан юм.

+ There are no comments

Add yours