Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат огцрох өргөдлөө өгчээ

Өнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгуулиар МАН олонх болж бүх дүүргийг гартаа оруулж Засаг дарга нарыг томилсон. Тэгвэл 2020 оны УИХ сонгууль дөхсөнтэй холбогдуулж зарим нэг дүүргийн Засаг дарга нарыг ИТХ-ын төлөөлөгчид болон бас бус хүмүүс хугацаанаа нь өмнө огцруулахаар асуудал үүсгээд эхэлжээ.

Эдгээрийн нэг нь ЧД-ийн Засаг дарга Ж.Эрдэнэбат гэх мэдээллийг эх сурвалж мэдээлж байв. Тэрбээр тус дүүргийн Засаг даргаар томилогдохын тулд УИХ-ын гишүүн Д.Ганболдын татаас, түлхээсээр энэхүү суудалд тухлах болжээ.  Өөрөөр хэлбэл, Ж.Эрдэнбатыг мэдэх ойрын хүмүүс нь Д.Ганболд гишүүний “халаас”-ны хүн төдийгүй бүхий л үүрэг даалгавараа төрийн ордон хийгээд түүний өрөөний үүдийг сахиж байгаад чиглэл авдаг гэх мэдээллийг өгсөн юм. Ямартай ч томилуулсан хүнээсээ үүрэг даалгавар авч,  төрийн ажлыг залгуулж буй Ж.Эрдэнбатыг  Чингэлтэй дүүргийн бүх ажлыг гацааж байгаа хэмээн үзэж ИТХ-ын төлөөлөгчид ийнхүү ажлаасаа чөлөөлөгдөхийг шаардаж, сайн дураараа өргөдлөө өгч албан тушаалаасаа түдгэлзэхийг шаардах болсон аж.  Д.Ганболд нь УИХ-ын гишүүн болохоосоо өмнө тус дүүргийн Засаг дарга байсан гэдгийг хүн бүр мэднэ. Тиймээс тэрбээр өөрийнхөө залгамж халаа болгож хэний ч мэдэхгүй байсан Ж.Эрдэнбатыг ногоон гэрлээр ЧД-ийн Засаг дарга болгоход гол нөлөө үзүүлж “халаас”-ныхаа хүн болгоод зогсохгүй давхар дүүргийн ажлыг ч төрийн ордноос удирдах болсон  аж.

Мэдээж УИХ-ын гишүүн Д.Ганболдыг дүүргийн Засаг даргаас УИХ-ын гишүүн болгоход голлох нөлөө үзүүлсэн хүн нь УИХ-ын дарга асан М.Энхболд. Өөрөөр хэлбэл, тэрбээр М.Энхболд гишүүнтэй  ойрын садан төрлийн холбоотой хүн учраас улстөрд хүчээ авсан тухайг МАН-ынхан одоо ч ярьдаг юм.

Ямартай ч намрын улстөр энэ мэтээр үргэлжилж ирэх сар гэхэд УИХ-ын гишүүн Д.Ганболдын хүн гэгддэг Ж.Эрдэнэбат Засаг даргаасаа огцорч дараагийн хүн нь хэн болох бол гэсэн хүлээлт МАН-ынханы дунд байна.

+ There are no comments

Add yours