Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ)-өөс Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлд хэн нэгэн шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай зөвлөмж ирүүлээгүй болно.
УИХ-ын нэр бүхий таван гишүүн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ҮАБЗ-д шаардлага хүргүүлсэн талаараа Хэвлэлийн бага хурал зохион байгуулж мэдээлсэн. Энэ шаардлагын дагуу ҮАБЗ-өөс ямар нэгэн шийдвэр гаргаагүй, Шүүхийн ерөнхий зөвлөлд зөвлөмж ирүүлээгүй байна.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэвлэл мэдээллийн хэлтэс
+ There are no comments
Add yours